2012-05-17
Өсвөр үе ба гоо сайхан
13-15 насны охидууд өөрсдийн гадаад байдалдаа нилээд анхаарал тавидаг. Тэд толины өмнө удаанаар сууж илрэн гарсан сорви, батга, идээт тууралтыг эмзэг хүлээж авдаг. Үүнээсээ болж хичээл сурлагандаа муудаж, ичимхий ч болдог. Хамт олноосоо хөндийрөх юм уу эсвэл гэрээс огт гарахаа болих ч бий. Мэдээж хүн болгоныг ийм адил төстэй гутрал хүлээхгүй шүү дээ. Нүүрний арьс үрэвссэнээр түүнийг эмгэнэл шиг хүлээж авсны хэрэггүй. Ийм байдал нь түр зуурын бөгөөд гайхалтай тэвчээртэй байж эрүүл ахуйн зөвлөгөөнүүдээс зугатаасны хэрэггүй, зөвлөмжийг мэргэжлийн хүмүүсээс авах нь зөв. Өсвөр насыг "Шилжилтийн үе"-д тооцдог. Энэ үед бэлгийн бойжилт явагдана, бие махбодид физиологийн бүхэл бүтэн өөрчлөн байгуулалт явагддаг. Тослогийн булчирхайн үйл ажиллагаа эрс нэмэгдэж арьс тослогжин гялалзаж ирэх ба голдуу хамрын орчимд, дух, эрүү, чихний хэсгээр, цээж, нурууны дээд хэсгээр батга гарч арьс нь шаргал туяатай болж зузаарч, харахад цочирч бохирдон улайсан үзэгддэг. Арьсны нүх сүв нь өргөсөж арьсны тос тэдгээрийг бөглөж үрэвсэх суурь нөхцлийг бүрдүүлдэг юм. Хэт их тослог арьсанд хар цэгүүд үүснэ.Тэрчилэн жижигхэн улаан гүвдрүү , идээт үрэвсэл гарч ирдэг .Үүнийг "өсвөр насныхны батга " гэдэг ба түүнээс ангижрахын тулд охид дарж шахаж болохгүй. Хамгийн түрүүнд ямар ч өө сэвгүйгээр арьсны эрүүл ахуй, цэвэр байдлыг сахихыг чухалчлах хэрэгтэй юм шүү. Тослог арьсыг цочроохгүйгээр халдваргүйжүүлэлт ба системтэй бүх цэвэрлэгээ шаардагдана. Тусгай буюу зөөлөн саван хэрэглэх нь зүйтэй. Дараа нь хүйтэн усаар угаана. Эцэст нь халдваргүйжүүлэх ба агшаах цэцгийн ус ба лосьоноор арчаарай. Спирт агуулсан лосьон, саван зохидоггүй эмзэг арьстай бол гоо сайхны сүүн шингэн ба хивэгний, зуун настны (алоё), балжингарамын (Рошашковый) лосьоноор арчиж өг. Хар цэг буюу жижиг гөвдрүү үүсвэл илүү нягт нямбай цэвэрлэх зорилгоор байгалийн үстэй нүүрний тусгай сойз, губка, пролоныг ашиглаж өтгөн хөөсрүүлэн савандаж иллэг хийсний эцэст цөөн минут завсарлаад үрж угаана. Дараа нь хүйтэн усаар зайлж мөсөөр арчих үйлдэл хийх юмуу сул хүчиллэг усаар зайлна. "Пилинг броссаж" нэрийг авсан энэхүү үйлдлийг 7 хоногт 2-3 удаа тогтмол хийгээрэй. Арьсыг гүн цэвэрлэх зорилгоор гуужуулах тосоор (пилинг) чийгтэй арьсан дээр иллэг хийвэл илүү үр дүнтэй бөгөөд илүүдэл тосыг өөртөө шингээж авах ба арьс чинь шинэлэг болж нүх нь багасна. Ийм хэв шинжийн арьсанд чийгшүүлэх бодис агуулсан тос түрхэнэ. Батга гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гель буюу цэлцэгнүүр маягийн бүтэцтэй тос өдөрт 1 удаа түрхээрэй. Мөн батгыг сайн арилгах гэрийн бодисонд цайны модны тос, хар цай, сармисны шүүс зэрэг нь ач тусаа сайн үзүүлдэг юм шүү. Их хэмжээний тос ялгарах нь хөлс их ялгарахтай хавсран явагддаг. Учир нь охид маань өглөөний дасгалынхаа дараа шүршүүрт байнга орох, бүсэлхий хүртэл усанд орох буюу чийгтэй алчуураар арчиж, хүзүү, цээж, сугаа эрүүл ахуйн лосьоноор арчиж болохоос гадна үнэр дарагч шүршиж өг. Хумсаа богинохон засч, хумсны доорхи бохирдлыг сайн арилган угааж гараа сайн хаттал усыг нь арчих хэрэгтэй. Спортын ямар нэг төрлийг сонгон авч түүгээрээ тогтмол хичээллэ. Хичээл ба амралтын дэглэмээ зөв хуваарилаарай. Жимс ногоо их хэмжээгээр хэрэглэхийг эрмэлзэх ба аль болохоор түүхий байдлаар ашиглавал сайн. Батга үрэвсэх хандлагатай бол хэт амтлаг зүйлс кисель аагтай кофе какао, шоколад, утсан бүтээгдэхүүн, амтлагч халуун ногоо зэргийг хязгаарлаж өг. 12-16 насны охидууд цөөнгүй тохиолдолд үс хөмсөг, сормуус, уруулаа будаж зовхиндоо сүүдэр будаг (тень) тавидаг. Энэ нь тун зохимжгүй бөгөөд охидууд нүүрээ хэт будах нь хөгшин мэт харагдуулна. Охид хөвгүүдийг ариун цэвэрч , нягт нямбай байдал чимнэ. Гялалзсан цоглог нүд, өнгөлөг гялтгар үс улаа бутарсан эрүүл хацар, ягаахан уруул... энэ бүх төрх байдал нь өөрсдийг нь харин ч илүү чимэглэдэг. Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно.
Нийтлэсэн: Б.Отгонтуяа
Сэтгэгдэл бичих