2012-05-11
yaagaad zorilgotoi baih n chuhal we ? ? ?
Зорьсон газраа хүрэхэд хамгийн хэрэгтэй анхны алхам бол, одоо байгаа газраа үлдэж үл болно гэдгийг ухаарах явдал юм. ~Жон Морган

Та бага байхдаа томруулдаг шилээр цаас шатаах гэж оролдож байсан уу? Хэрэв тийм бол, хамгийн анхны бүтэлгүй оролдлогуудаа эргэн нэг санаарай. Хичнээн нарлаг өдрийг сонгож, хичнээн хүчтэй томруулдаг шил авч гарсан ч, хэрвээ томруулдаг шилээ цаасан дээрээ барихдаа, байнга ийш тийш нь хөдөлгөөд байвал цаас хэзээ ч цоордоггүй шүү дээ. Яагаад гэвэл нарны гэрэл хэдий хурц байсан ч, нэг л цэг дээр тууштай төвлөрөхгүй юм бол хүч нь суларч, гал болж чаддаггүй юм. Чиний хүч чадал ч бас нарны гэрэлтэй адил. Чи өөрийн гэрлийг нэг л цэг рүү төвлөрүүлэхгүй юм бол, аз жаргалтай амьдралд хүрч чадахгүй. Амьдралынхаа томруулдаг шилийг чи байнга хөдөлгөсөөр байвал, гэрлээ тусгасан газар болгоноо бага зэрэг халаагаад л дуусахаас биш, аль нэг цэгийг онож дүрэлзүүлж хүчрэхгүй.

Энд өөр нэгэн түүх өгүүлье. Нэгэн хүн аяллаар явж байгаад, замд тааралдсан настай хүнээс “Энэ зам намайг хааш нь аваачих вэ?” гэж асуужээ. Хариуд нь өвөө “Чи хаашаа очихыг хүсч байгаа юм?” гэж асуув. Өнөө эр “Мэдэхгүй” гэжээ. Тэгсэн, өвөө “Тэгвэл энэ зам чамайг хааш нь ч аваачсан, ямар ялгаа байгаа юм бэ?” гэж хэлжээ. Түүнтэй санал нэгдэж байна уу? Хүрэх газаргүй аялал гэж байдаггүй. Хэрэв бид хаачихаа мэдэхгүйгээр гэлдэрвэл, аль ч зам биднийг дахин нэг “асуултын тэмдэг” лүү хөтөлнө. Харин хаа хүрэхээ мэдэж байвал, аль ч замаар нь явсан тэндээ очиж л таарна.

Зүг чиггүй эрч хүч бол эргэн тойрноо галдсан сул түймэртэй адил. Хэрэв чи эрч хүчээ зөв зүйлд, өөрийн зорилгод зарцуулахгүй юм бол тэр чинь дэмий шатсаар дуусах болно. Чи яг одоогийн байдлаар өөртөө ямар зорилго тавин ажиллаж байна? ? ?



Бичсэн: 11b xac | цаг: 11:42 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax